Author Archives: zurhentsetseg

Ижийдээ хайртай

Standard

Image

 

Уурлуулж зүрхлэмгүй, гомдоож бүр ч боломгүй
Шүүдрийн дуслаар цай чанаад ч ханамгүй
Аврал хайр энэрэлийг нь ачлаж ер барамгүй
Сайхан ижий тандаа зүрхний үгээ хэлье

Ижийнхээ ачийг хариулья гэж хэн хүнгүй дуулдаг л юм
Энгүй их тэр хайрыг ачлаж барсан нь байдаг болов уу
Урьд хожид дуулдаагүй юм
Энэ цагт ч дуулаагүй юм

Ачлалт биедээ багтамгүй тэнхээгээр
Алжаах амрахаа умартан
Ариун цагаан сүүгээрээ ундаалж
Амийг минь аварч өсгөсөн болохоор
Ижий минь би тандаа хайртай

Асгарах нулимстай нүдийг минь арчиж
Алгаа тосон ивээлдээ багтаан
Ачлах энэрэхийн сургаалиар
Амьдралын  минь замыг  чиглүүлж өгсөн болохоор
Ижий минь би тандаа хайртай

Хүний дайтай яваа нь ижий таны минь л ач билээ
Хүнлэг ухаанаар тэтгэж, асарч өсгөсний гавьяа билээ.

Ижий Д.Б-д
Зүрхэнцэцэг